Snapdii таны хувийн мэдээллийг зөвхөн үйлчилгээг үзүүлэх зорилгоор, хуулийн дагуу цуглуулж хамгаална.
1. Цуглуулах мэдээлэл
- Бүртгэл: овог, нэр, утас, и-мэйл, нууц үг (шифрлэгдсэн хэлбэрээр).
- ДАН баталгаажуулалт: таны зөвшөөрлөөр төрийн мэдээллийн сангаас авах регистрийн дугаар, иргэний үнэмлэхийн мэдээлэл.
- Зар, түрээс: зарын мэдээлэл, зураг, гэрээ, гарын үсэг, хүлээлгэн өгөх акт, төлбөрийн түүх.
- Банкны данс: түрээсийн төлбөр, буцаалт шилжүүлэхэд.
- Төхөөрөмж: мэдэгдэл (push) илгээх token, байршил (зөвхөн “Ойрхон зар” ашиглахад, таны зөвшөөрлөөр).
2. Ашиглах зорилго
- Түрээсийн гэрээ байгуулах, талуудыг баталгаажуулах, төлбөр тооцоо хийх.
- Мэдэгдэл илгээх, луйвраас сэргийлэх, гомдол шийдвэрлэх.
3. Хуваалцах
Таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй. Гэрээний талууд (эзэмшигч, түрээслэгч, эзэмшигчийн итгэмжилсэн агент) гэрээнд шаардлагатай мэдээллийг л харна. Төлбөрийг QPay болон банкаар дамжуулна.
4. Хадгалалт ба хамгаалалт
Гэрээ, гарын үсэг зэрэг баримтыг хамгаалалттай сервер дээр хадгалж, зөвхөн эрх бүхий хэрэглэгчид харуулна. Холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ.
5. Таны эрх
- Мэдээллээ харах, засах, бүртгэлээ устгах хүсэлт гаргах (аппликейшн: Профайл → Бүртгэл устгах).
- Хуулиар хадгалах шаардлагатай гэрээ, төлбөрийн бүртгэлийг хуулийн хугацаанд хадгална.
6. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуултаа Snapdii аппликейшны Профайл → Холбоо барих хэсгээр илгээнэ үү.
Асуулт байвал:[email protected]Холбоо барих
